TREND LIVE: Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо

"Эхнэрийн заавраар" нэвтрүүлгийн амралтын өдрийн дугаарт УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир болон түүний эхнэр А.Хишигтогтох нар оролцлоо.

Шар булангийн "тамирчид" тэрбээр даалгавраа амжилттай гүйцэтгэсэн боловч, нөхрөө яаруулж, шавдуулж байгаа бичлэгийг өнөөдөр олон нийтийн сүлжээнд хамгийн олон хүн үзэж, санал сэтгэгдлээ илэрхийллээ. 

Эхнэр А.Хишигтогтох нэвтрүүлгийн цагт амжиж хоолоо хийлгэхийн тулд нөхрөө шахсан нь эсрэгээр эргэж, нөхөр нь бүр сандран, сүүлдээ хамар доор байгаагаа ч харж чадахгүй хайж, хугацаа алдаж байгааг бичлэгээс харж болно. Энэ талаар дийлэнх үзэгчид "Нөхөртэйгээ ингэж харьцдаг нь тун буруу" гэсэн байдлаар шүүмжилсэн бол нөгөө зарим нь "Гомбо-Очир харин ч хүлээцтэй сайн залуу байна. Нөхрүүд гал тогоонд зогсдоггүй нь эхнэрүүдийн уур бухимдлын шалтгаан болдог шүү дээ" гэж өмөөрч байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.