Хотын дарга Д.Сумъяабазар орлогчоороо Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд саналаа хүргүүлжээ.
Үүний дагуу МАН-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2020.10.26/ хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хоёр орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохоор болсон байна.
Ж.Сандагсүрэн СХД-ийн засаг даргаар ажиллаж байсан бол Н.Баярчимэг нь засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.