"Саарал жагсаалт"-д орсноор дөрвөн банкны 17 дансыг хаасан байжээ
Олн улсын мөнгө угаах терроризтэй тэмцэх ФATФ-ын нэгдсэн хуралдаан энэ сарын 23-нд болж манай улсыг "Саарал жагсаалт"-аас албан ёсоор гаргасан.
Хэдийгээр бусад улсуудтай харьцуулахад богино хугацаанд даалгавраа биелүүлсэн ч саарал жагсаалтад багтсан нь гадаад тавцанд Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Мөн гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүд, гадаад гүйлгээ хийдэг иргэдэд чирэгдэл учруулсан юм.
Манай 12 арилжааны банк 57 банктай корреспондент банкны харилцаатай байсан. "Саарал жагсаалт"-д орсноор дөрвөн банкны 17 дансыг хаасан байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.