ЧД-ийн Засаг даргад яригдаж буй Б.Цэрэн ЖДҮХС-гаас 434 саяыг авчээ

Аймаг, дүүргүүдийн удирдлагууд ээлж дараалан томилогдоод байна. Одоогоор нэг дүүрэг, таван аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар томилогдоод байна. Энэ удаад Чингэлтэй дүүргийн удирдлагаад хэнийг томилох талаар хэлэлцэж эхэлжээ. 

Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий.

Гэвч Б.Цэрэнгийн хувьд БСШУЯ-нд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Австрали руу зугтаж байсан ажээ. Улмаар Б.Цэрэн Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад дөрвөн сарын өмнөөс Чингэлтэй дүүрэгт  ажиллах болсон түүхтэй байна.

Б.Цэрэнтэй холбоотой бас нэг анхаарал татаж буй мэдээлэл нь тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Тэмүүн оргил” ХХК-иараа дамжуулан 2017 онд ЖДҮХС-гаас 434.000.000 төгрөгийн зээл авчээ.

om2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.