Асашёорюү Д.Дагвадорж ерөнхийлөгчөөс "зайгаа барьжээ"
Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон улс хариуцсан бие төлөөлөгчийн ажлаа өгч байгаагаа цахим хуудаснаа зарлажээ.
Тэрээр,
"Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчийн Япон улс хариуцсан биет төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгааг үүгээр мэдэгдэж байна. ЕТГ-ын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөе." гэжээ.
Түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуурай ах дүү бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас нь эхлэн бие төлөөлөгчөөр нь ажиллаж байгаа юм.
Харин түүний хувьд ойрын өдрүүдэд Циркийн хувьчлалтай холбоотой асуудал дээр ихээхэн шүүмжлүүлж байгаа юм. Мөн төрсөн ах дүү нар болох хотын шинэ дарга Д.Сумъяабазар, "Аса" групийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ нартай холбоотой хууль бус тендерийн асуудал сөхөгдөөд байна.
Тиймээс ерөнхийлөгчийн нэрийг цэвэр байлгах үүднээс ийнхүү өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байж магадгүй гэсэн таамаг өрнөж байна. Юутай ч тэрээр ерөнхийлөгчөөс зайгаа барихаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.