17-20 насны гурван залуу байшинтайгаа шатаж, амиа алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  хоёрдугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд өчигдөр /2020.10.27/ 06.35 цагт  байшин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж унтраасан. . Галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.