Говь-Алтай аймгийг бөхчүүд удирдана

Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам /АН-29, МАН-11/ олонх болж, цэнхэртсэнийг уншигчид мэдэж байгаа.

Говь-Алтай аймгийн ИТХ хуралдаж эхэлжээ. Аймгийн Засаг даргаар аймгийн заан О.Амгаланбаатар, Алтай хотын захирагч, Есөнбулаг сумын Засаг даргаар аймгийн начин Д.Чинзориг нар томилогдох тохироо хийгдсэн нь ёсоор болно гэж эх сурвалж мэдээллээ.

Цаашилбал, Бигэр сумын Засаг даргаар сумын заан Д.Баттөр, Тонхил сумын засаг даргаар аймгийн начин М.Насанбат томилогджээ.

Мөн, Чандмань сумыг сумын заан цолтон удирдана, тэр дундаа сумын заан Ч.Эрдэнэ-Очир өндөр магадлалтай хэмээн яригдаж байна. Учир нь нэр дэвшсэн хоёр хүн нь хоёулаа сумын заан цолтон юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.