Арга хэмжээнүүд цуцлагдаж эхэллээ
УОК-оос гаргасан шийдвэртэй холбогдуулан өнөөдөр болох байсан зарим арга хэмжээнүүдийг цуцалж эхэллээ.
Тухайлбал,
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан хийхээр зарласан Хүндэтгэлийн хуралдаан 11:00 цагт Төрийн ордонд болох байсан ч хойшиллоо.
Гадаад харилцааны яаман дээр болох байсан эрдэм шинжилгээний хурал цуцлагдсан байна. Мөн үүнээс гадна ойрын гурав хоногт болохоор товлогдсон хэд хэдэн тоглолт, үйл ажиллагаанууд ч цуцлагджээ.
Өнөөдөр товлогдоод байсан Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын тэмцээний нугалааны тоглолтууд, хагас шигшээ, шигшээ тоглолтууд, хаалтын ажиллагаа хойшлогдлоо.
Үүнээс гадна УИХ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар баталсан "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэл түр журам"-ыг Төрийн ордонд дахин хэрэгжүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд сурвалжлага хийж буй хэвлэл мэдээллийнхэнд дахин хөл, хорио үйлчилж, нэг цэгээс мэдээлэл авах шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.