Ховд аймагт нууцаар ирсэн хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илрэв

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нууцаар тээвэрлэгдэж ирсэн 10 иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар хоёрт коронавирус илэрсэн талаар Ховд аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Тухайн иргэдийн хувьд хүнсний ачаа тээврийн машинд нууцаар ирсэн гэнэ. .

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Дээрх иргэд хорио цээрийн дэглэм зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахаас гадна тусгаарлагдах байрны мөнгөө өөрсдөө төлнө. Аймгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа ч гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.