ОБЕГ: Тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.11.18/ бүртгэгдсэн хоногийн мэдээг тоймлон хүргэе.
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт “Бор хаат” гэдэг газарт 43 настай малчин Б нь гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тэрээр хониндоо явганаар гараад эргэж ирээгүй талаарх дуудлага өчигдөр оройн 22:39 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын абла хаагчид болон ар гэрийнхэн 23:57 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
- Орон сууцны тагтан дээр бага насны хүүхэд ганцаараа байсныг алба хаагчид аварчээ. Хүүхэд тагтан дээр ганцаараа, түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт нэг настай охин О нь тагтан дээрээ байсныг алба хаагчид цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.