Банкууд өнөөдрөөс хүүхдийн болон халамжийн мөнгийг олгож эхэлнэ
Өнөөдөр банкууд хэвийн ажиллана. Учир нь хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгөө бэлнээр авдаг хүмүүст үйлчилгээ үзүүлж байна.
Уг нь халамжийн мөнгийг энэ сарын 13-нд тавьсан ч банкны картгүй буюу бэлнээр авдаг хүмүүс өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байгаа юм. Тиймээс ХНХЯ-аас банкуудтай хамтран дээрх иргэдэд зориулж 30 мянга орчим карт хэвлэсэн бөгөөд өнөөдрөөс мөнгөө авч чадаагүй иргэд банкин дээр очиж мөнгөө авах боломжийг олгож байна. Картуудыг мөн өнөөдрөөс тарааж байгаа ажээ.
Цаашид картуудаа тараагаад дуусчихвал иргэд заавал гэрээсээ гарч, банк орохгүйгээр халамжийн болон хүүхдийн мөнгөө авах болможтой болох юм.
Гэхдээ банкны үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах учраас заавал яарч сандарч, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг иргэдээс хүч байна.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрөө лайв хийснийг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.