БИЧЛЭГ: Владивосток мөстөж, онц байдал зарлажээ

ОХУ-ын алс дорнодын боомтын хот Владивостокт өнгөрсөн долоо хоногт хүчтэй цас мөсөн шуурга болжээ. Шуурганы улмаас цахилгааны утаснууд мөстөж, тас хөлдөн гэрэл цахилгаан тасарсан байна. Приморский мужид байгалийн онц ноцтой үзэгдлийн дараа тээврийн хэрэгслүүд зогсож, сургуулиудыг хаан, онц байдал зарлажээ.

А. Аврах албаныхан болоод армийн цэргүүд орон нутагт ажиллаж байна. Приморский мужийг хариуцсан дэд захирагч Элена Пархаменко зарим өрхүүдэд багагүй хугацаанд гэрэл цахилгааныг эргэн холбож чадахгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг тайлбарлажээ.

 115585684 064420324 1

Мужийн цаг уур судлалын газрын дарга Борис Кубай халуун цаг уурын бүсийн шуурга, хүйтэн цаг уурын шуургатай мөргөлдсөнөөс ийнхүү хаа сайгүй хөлдөж, цас мөсөнд хучигдсан хэмээн мэдээлсэн байна. Цахилгааны утас болоод мод ойролцоогоор 1,2 см зузаан мөсөнд хучигдсан нь ойрын 30 жилд тохиогоогүй үзэгдэл юм.

 115585686 064407393 1

Владивостокт коронавирусээр өвчилсөн өвтчөнүүдийг эмчилж байгаа эмнэлэг болоод бусад эмнэлгүүд тоггүй байгаа тул генератор ашиглаж байна. Инженерүүд эмнэлгүүдийг эрчим хүчний эх үүсвэртэй холбох нь нэн тэргүүний ажил болоод байгаа юм. 

 115588620 gettyimages 1229678222 594x594

Энэ хооронд нийтийн тээврийн хэрэгслүүд, нислэгүүдийн хуваарь удаан хугацаанд саатаж байна.

 115588616 gettyimages 1229690095 594x594

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.