БЗД-ийн 25 мянга орчим иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн онцгой комиссоос гаргасан захирамжтай холбоотой мэдээлэл хийсэн байна.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх" Долоо хоногийн хугацаанд БЗД-ийн нийт 28 хорооны 7505 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6500 хүнд түргэвчилсэн, 1005 иргэнд PCR шинжилгээг хийхэд 12 хүний хариу ЭЕРЭГ гарсан. Тиймээс иргэдээс шинжилгээ авахаар БЗД-ын 5 төв, 15 цэгийг ажиллуулж байна.
БЗД-ийн 4, 10-р хорооны 25 мянга орчим иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулах шаардлагатай байна" гэв.
БЗД-ийн иргэд дүүргийн 1900-1063 дугаарт хандан хаана хэрхэн шинжилгээ өгөх талаарх зөвлөгөө авах, харьяа өрхийн эмнэлэгтээ хандах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.