Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ
Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон иргэд олон бий. Тэднийг ирэх сарын 1 гэхэр орон нутаг руу нь буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өчигдөр мэдэгдсэн.
Улаанбаатараас орон нутаг руу явах хүсэлтэй 27 мянга гаруй иргэн байна гэх тооцооллыг гаргаад буй.
Ингэхдээ иргэдийг ПСР шинжилгээнд Улаанбаатарт оршин суугаа хаягийнх нь дагуу хамруулж, олон хүнийг нэг автобусанд суулгахгүй, нийслэлээс аймгууд руу халдвар тархаахгүй байх бүх арга хэмжээг авах юм.
Тэгвэл 119.mn цахим хуудас ашиглалтад орж, гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.