26 настай эмэгтэй нялх хүүхдээ гудамжинд байх машин дээр хаяж явжээ
Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07:00 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тoyota sai маркийн машины арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгджээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б"-г олж тогтоожээ.
"Б" нь энэ оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50 см, 3.200грамм жинтэй охин төрүүлээд, гудамжинд машин дээр хаяж явсан байжээ. Хүүхэд ямар нэгэн осгож, хөлдсөн асуудал байхгүй бөгөөд хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгчээ. Эхийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.