БНХАУ-ын нүүрсний уурхайд хорт хий алдагдаж, 18 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дан исэл алдагдаж, 18 уурхайчин нас барсан болохыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Мөн газар доор гацаад буй бусад таван хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Чунцин хотын Дяошуидун уурхайд гарсан хийн алдагдлын осолд нийт 24 уурхайчин өртжээ.  Үүнээс өмнө уг уурхай хоёр сарын турш хаалттай байжээ.

юм.

Тус улсын уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны үзүүлэлт муу, дүрэм журам нь ихэвчлэн сул мөрдөгддөг учраас осол аваар гарах нь элбэг байдаг байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.