100-аас дээш мкв-тай айл өрхүүд дараах байдлаар төлбөрөө төлнө

Монгол Улсын засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдан, цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг авсан талаар яг одоо танилцуулж байна.

Айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын нэгнээс долоодугаар сарын нэгэн хүртэл тэглэх шийдвэр гарсан. Гэхдээ 100 мкв-аас доош орон сууцтай айл өрхийн цахилгаан дулааныг тэглэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч дараах асуултыг асуулаа.

-100-аас дээш мкв-тай айлын төлбөрийг чөлөөлөхгүй юм уу?

-Жишээ нь 120 мкв байртай айл байлаа гэхэд 100 мкв-ыг төрөөс даана. Харин үлдсэн 20 мкв-ийн төлбөрөө айл өөрөө төлнө.

-Цахилгааны үнэ үнэгүй болчихлоо. Дураараа хэрэглээ хийж болно гэсэн ойлголт үүсчихлээ. Та бүхэнд хүндрэл үүсэх үү?

-Хэрэглээ огцом өсвөл эх үүсвэрийн чадлын дутагдалд орж хүндрэл гарах магадлалтай. Гэхдээ бид зохицуулалт хийнэ. Айл өрх, АНБ-ын зөв зохистой хэрэглээ нэн чухал нөлөөтэй. Иймд та бүхэн үнэгүй юм гэж үзэлгүйгээр аль болох хэмнэлт хийж, дэмжиж хамтарч ажиллаарай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.