LIVE: Н.Ганибал: УИХ-ын гишүүнийг хууль зөрчин барьж болохгүй

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрийн талаар АН-ын бүлэг хурлаараа хэлэлцсэн байна. Ингээд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шийдвэр нь зөв гэж дүгнэжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: .
Одоо Засгийн газар малчдын талаар тодорхой арга хэмжээ авах ёстой. Мөн төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн манай бүлэг хурлаараа Шүүхийн тухай хууль, Тагнуулын тухай хуулиудыг авч хэлэлцсэн.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон асуудал дээр ОУПХ хэрэг үүсгэжээ. АН-ын бүлэг ямар байр суурьтай байна?

УИХ-ын гишүүн Н.Ганибал: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг барьж, хорьсон асуудалд Ардчилсан нам анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. .

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж бий. Үүнийг зөрчсөн гэж бид үзэж байна. Халдашгүй байдлын дэд хороон дээрээ авч үзэх ёстой. Олонхийн бүлэг асуудал оруулах ёстой. Тухайн гишүүний бүрэн эрх хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хөндөж, ярилцах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.