LIVE: Я.Содбаатар: Ачаалал нэмэгдэнэ гэж тооцож байсан ч Нүхтийн байшин, гараашаа халаана гэдгийг тооцсонгүй
Монгол улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, албан байгууллага болон айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлөхөөр болсон. Засгийн газрын тогтоолыг дагалдаж журам гарах ёстой. Энэхүү журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Бид цахилгааны хэрэглээ 100МВт-аар нэмэгдэнэ гэж тооцож байсан боловч 200-аар нэмэгдлээ. Нүхтэд цахилгааны хэрэглээ ердийн үеэс хоёр дахин нэмэгдлээ. Иргэд ашигладаггүй байшин саваа халааж байна. Цахилгаан өндөр өртөгтэй бүтээгдэхүүн. Иймд бид цахилгааны хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэмжээгээр хөнгөлөх журам баталлаа.
Шадар сайд Я.Содбаатар:
-Та нар шийдвэр гаргахын өмнө судалдаггүй юм уу гэж асууж байгаа. Бид судалсан. Гэхдээ Нүхтийн байшингаа, гараашаа халаана гэж тооцсонгүй. Үүнийг яаж тооцох юм бэ? Нийслэлийн зургаан бүсэд өндөр ачаалалтай байна. Системийн хэвийн ажиллагаа алдагдах нөхцөл үүсээд байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Малын тэжээл, өвсний үнэ өсөж байгаа. Бид өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг үгүй болгосон. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд мөн татварын хөнгөлөлт үзүүлж байна. Цаашид өвс, тэжээлийн үнэ хямдардаггүй юмаа гэхэд тогтовортой байх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.