О.Алтангэрэл нар аль газраас АН-ын толгойг залгихаар ирсэн...
“АН-ын дүрмийг өөрчлөх ажлын хэсэг дотор ХҮН намд байсан, УИХ-д бие дааж нэр дэвшсэн хүнээс эхлээд янз бүрийн маш олон хүн орсон байна лээ. Өөр намд, “гудамжинд” байсан хүмүүс гарч ирээд АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гардаад, санаачлаад явж байгаа нь сонин харагдаад байгаа юм” гэж Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ саяхан ярьсан байдаг.
“ХҮН-д байсан хүн” гэдэг нь О.Алтангэрэл бөгөөд тэрээр АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа учир С.Эрдэнэ “хатуу үг” чулуудах нь аргагүй юм.

Үндсэн дүрмийг гардаж байгаа О.Алтангэрэл цагтаа Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүн байсан ч “Хиншүү” Ганбаатарыг гарахад даган гарч байсан нэгэн. Харин тэрээр С.Ганбаатартай цуг МАХН-д оролгүй, АН-ын гишүүн болж, улмаар Өвөрхангай аймгийн АН-ын даргаар томилогдож байв. Түүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболдтой дотно болсон учир аймгийн намын хорооны дарга болох зам нь шулуудсан гэж намын гишүүд ярьж байгаа.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 17, Их хурлыг 19-20-нд зохион байгуулахаар товлоод байна. О.Алтангэрэл нарын Үндсэн дүрмээр тоглож байгааг харсан ардчиллын анхдагч нар “Аль газраас АН-ын толгойг залгихаар ирсэн барамнууд вэ” хэмээн шогширч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.