Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлөв
Ардчилсан намын Х их хурал өнөөдөр үргэлжилнэ. Энэхүү хурлыг АН-ын дарга асан С.Эрдэнэ "Дүрмийн бус, хууль бус. Ц.Туваан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын дүрмийг зөрчиж их хурлыг хуралдууллаа. Иймд энэ их хурлын шийдвэр хүчингүй" хэмээн өчигдөр мэдэгдсэн байдаг.
Мөн тэрээр "Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа" хэмээн хэлснээ нотолж, өчигдөр Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн А49 дугаар тушаалаа гаргажээ.

Албан бичигт дурдсанаар, АН-ын дарга шинээр томилогдох хүртэл Ц.Туваанд шилжүүлсэн түр эрхийг цуцалсугай. АН-ын тамгын хүлээлгэн өгөхийг Ц.Туваанд даалгасугай. Тамгыг шилжүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлсүгэй хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.