“TIME TOWER”-ын харуулыг зодсон З.Батжаргалыг 100,000 төгрөгөөр торгожээ
Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэсвгэрт байрлах, “TIME TOWER” хотхонд оршин суух хаягтай, 26 настай З.Батжаргал гэгч нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэм зарласан цаг үед архидан согтуурч, зүй ёсны шаардлага тавьсан харуулыг зэрлэгээр зодсон талаар бид өмнө мэдээлсэн.
Харин тухайн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаад З.Батжаргалыг “Бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэм буруутай хэмээн тооцож, 100,000 төгрөгөөр торгож хэргийг хаажээ.
Тус хотхоны харуул М бусдын халдлагад өртсөнийхөө дараа “Хүзүү нуруугаар хөшиж өвдөх зовууртай” байна хэмээн бидэнд хэлж байсан бөгөөд улмаар шүүх эмнэлгээр явж гэмтлийн зэргээ тогтоолгох үзлэгт хамрагдаж байсан.
Гэвч ШШҮХ-ийн шинжээч уг асуудлыг гэмтлийн зэрэг хэмээн үзээгүй учраас харуул М эрүүл мэндэд учруулсан хохирлоо З.Батжаргалаас гаргуулах ямар ч боломжгүйд хүрч хэрэг хаагджээ.
Албан үүргээ биелүүлж явсан харуул М-ийг зэрлэгээр зодсон мөртлөө З.Батжаргалын зүгээс түүнд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүйгээр барахгүй уучлалт гуйгаагүй байна.
Энэхүү явдлаас үзвэл ядарсан хүн бусдад зэрлэгээр зодуулсан нь хохь болж үлдээд дундаас нь монголын төр 100,000 төгрөгийн ашиг хонжоо олсон болж таарлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.