С.Эрдэнэ АН-ын тамгыг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр/2020.12.21/ Ардчилсан намын тамгыг хүчингүй болгох хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-т хүргүүлжээ. 

Тэрээр уг хүсэлтдээ:

"Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул

2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн бөгөөд энэ нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа ажээ. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ өнгөрсөн Баасан гарагт болсон намын их хурлын үеэр одоогийн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн А49 дугаар тушаалаа гаргасан гэдгээ мэдэгдээд байсан юм. 

Энэ удаад ийнхүү тамгаа хүчингүй болгох хүсэлт гаргажээ.

131986155 4103621032999396 8086153583418507607 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.