УБЕГ С.Эрдэнийн хүсэлтээр АН-ын тамгыг хүчингүй болгохоос өөр аргагүйд хүрчээ

Ардчилсан намын дотоод дахь зодоон ширүүсч, тамга, тэмдэггүй болохдоо тулж байна. Учир нь УБЕГ С.Эрдэнийн хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс өөр аргагүй хүрээд байгаа юм байна.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өчигдөр/2020.12.21/ Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-т хандан АН-ын тамгыг хүчнгүй болгуулах хүсэлт хүргүүлсэн. Тэрээр УБЕГ-т АН-ын даргаар бүртгэлтэй хэвээр байгаа учир тамгаа хүчингүй болгуулах эсэх нь түүний мэдэх хэрэг аж.  

С.Эрдэнэ нэгэнт намын даргаар бүртгэлтэй бөгөөд эрх мэдэл нь түүнд байгаа учир АН-ын даргын одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд байгаа тамга хүчингүй болох дээрээ тулаад байгаа гэсэн үг. Тиймээс

Харин УБЕГ өнөөдөр/2020.12.22/ АН-ын тамгыг хүчингүй болгох уу, эсвэл шинэ тамга олгох уу гэдгийг эцэслэн шийдвэрлэх нь. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.