Зэвсэгтэй этгээд цагдаагийн гурван ажилтныг буудаж хороожээ

Францын төвийн бүс дэх Сэнт Жаст жижиг тосгонд галт зэвсэгэй этгээд цагдаагийн гурван ажилтныг буудаж хороосон хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гарчээ.

Гэмт этгээд . Үүний дараа гэртээ гал тавьжээ. Дөрөв дэх офицер гэмтэж шархадсан ч хөлдөө авсан шарх нь амь насанд нь аюулгүй болохыг мэдээлэв.

Тус байшинд байсан эмэгтэйг цагдаагийн ажилтнууд аварч чадсан бөгөөд хэргийн мөрдлөг үргэлжилж байна.

Сэжигтэн 48 настай эрэгтэй урьд өмнө нь бага насны хүүхэд асран хамгаалах тухай асуудлаар цагдаад бүртгэгдэж байжээ. Сэнт Жаст тосгоны захирагчийн хэлснээр сэжигтэн галдан шатаасан байшин дотор байсан уу, аль эсвэл оргон зугтаасан уу гэдгийг тодруулахаар ажилласан байна. Сэжигтэн нас барсан байдалтай олджээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.