LIVE: С.Эрдэнэ: Би Ардчилсан намын дарга

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр Ардчиллын өргөөнөөс хэвлэлийн бага хурал хийлээ. УБЕГ-ын байцаагчийн дүгнэлтээр АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Тувааны тамгыг хүчингүй болгосон учир АН өнөөдрөөс хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ хэмээн тэрээр мэдэгдэв. 

С.Эрдэнэ:

-Би Ардчилсан намын дарга хэвээр байгаа. Хэвээр байгааг, Ц.Тувааны тамга хүчин төгөлдөр бус гэдгийг УБЕГ-ын байцаагчийн дүгнэлт баталлаа. . Иймд өнөөдрөөс АН хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. АН-ын ХЭГ-ын даргаар А.Цэрэнбат томилогдсон. Бусад бүтцүүд удахгүй бүрдээд явна. 

гэсэн. 

АН-ын үндсэн дүрэм зөрчигдөөд зургаан сар боллоо. Энэ хугацаанд би энэ тухай Ц.Туваанд зөндөө хэлсэн. АН-ын үндсэн дүрмийг бид гурван жил намын гишүүдээрээ хэлэлцүүлж батлаад хоёр жил болоогүй байхад дахин өөрчилсөн нь хууль бус, дүрмийн бус. . 

-Таны энэ үйлдэл АН-ыг хоёр хувааж байгаа бус уу? 

-АН хоёр хуваагдаагүй. Харин ч нэгдмэл бүтэцтэй явуулж эхэлнэ. Зарим нэг хүний дүрмийн бус үйл ажиллагаанаас болж нам хуваагдахгүй. 

-Сонгуульд ялагдсаны дараа та намаа байрнаасаа хөөсөн юм биш үү? 

-АН-ыг байргүй болгосон хүн нь би биш. Намайг намын дарга болоход байсан хоёр байрыг нь хоёуланг нь зарсан байсан. Иймд . 

-Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас дахин нэр дэвших эрхтэй юу? 

-Одоогийн Ерөнхийлөгч манай намын хүн биш, нам биш. Ямар нэг байдлаар энэ хүний асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй. Хэрэв дахин нэр дэвших тухай яригдвал намын үндсэн дүрмийг зөрчсөн эсэх асуудал яригдана. . 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.