LIVE: Цахилгааны төлбөр нь дунджаар 300 000 орчим гардаг байсан өрхийн энэ сарын төлбөр 800,000 төгрөг гарчээ
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн өрхийн цахилгааны төлбөр өнгөрсөн сард хэт өндөр гарчээ. Уг айл цахилгаан дөрвөн тень ажиллуулж, өвөлдөө сард дунджаар 300 000 төлдөг байсан бол энэ сард 800 000 төгрөг гарч огцом нэмэгджээ. Иймд ШӨХТГ-т гомдол гаргасан дагууд шалгалтын хэсэг ажиллалаа.
Уг өрхийн хувьд сүүлийн саруудын цахилгааны төлбөрөө хавсаргаж өгснийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга н.Цэрэндулам, УБЦТС ТӨХК-ийн маркетингийн албаны дарга Б.Мөнхэрдэнэ нарын шалгалтын хэсэг газар дээр нь шалгалаа. Ингэхэд бичилт нь тоолууртайгаа мөргөж байв.
Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор зарим өрхүүдийн цахилгааны төлбөр өндөр гарч байгаа гэсэн гомдол мэр сэр байгаа. Бид уг асуудлаар дахин сурвалжилж хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.