Сонсогчийн гар хайрагдсанаас ГССҮТ-д ханджээ

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор хөл хориог сахиулж байгаа цагдаа болон сонсогч нараас өдөрт 1-2 нь гар, хөлөө хөлдөөсөн байдалтайгаар Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хандаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. 

Энэ мэдээлэл ташаа гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас залруулаад "ЦЕГ-аас өнөөдөр ГССҮТ-тэй холбогдсон. Цагдаагийн алба хаагчдаас гар, хөл хайрагдсан байдалтай тус эмнэлэгт ирсэн хүн байхгүй. Харин нэгдүгээр сарын 3-нд нэг сонсогчийн гар хайрагдсан байдалтай ирсэн гэж мэдэгдсэн" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.