LIVE: "Хотынхондоо хониор тусалъя" аяны хүрээнд БЗД-ийн 2364 өрхөд мах тараана

Ардчилсан намаас "Хотынхондоо хониор тусалъя" аяныг оны өмнө эхлүүлж аяны хүрээнд 58 сая төгрөг, 7000 гаруй хонь, мал цуглуулсан билээ. Аяны эхний шатанд нийслэл хотын хэмжээнд нийт 15 мянга орчим өрхөд хүнсний бүтээгдэхүүн тараасан.

Харин одоо аяны хоёрдугаар шатыг эхлүүлж, мах тараах зорилтот бүлгийн өрхүүдийнхээ судалгааг гаргаж эхэлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 2300 гаруй өрхөд мах тараах тооцоо гаргаад байна.

БЗД-д гурав болон түүнээс дээш хүүхэдтэй 980 өрх, өрх толгойлсон эцэг, эх 821, асран хамгаалагч байхгүй ахмад настан 560 хүн буюу нийт 2364 зорилтот бүлгийн өрхийн судалгааг гаргажээ.  Эдгээр өрхүүддээ мах тараах юм байна.

Мөн уг . Энэ нь цаагуураа хөл хорионоос үүдэж ажил, орлогогүй болоод буй жижиг дунд бизнес эрхлэгчдээ ч дэмжих давхар зорилго агуулж байгаа аж. Судалгаа хийж үзэхэд оёдлын цех хэлбэрээр ажилладаг 85 ААН, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 39 оёдлын цех байгаа бөгөөд эднийг ажил, орлоготой болгож дэмжинэ. Ингэхдээ эхний ээлжинд зудын эрсдэлтэй байгаа долоон аймгуудад туслахаар болсон талаараа Ардчилсан намаас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.