Нийслэлийн цэргийн бүртгэл маргаашнаас эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-наас 27-ны өдрийг хүртэл хийхээр болжээ. 

. Ковид-19 гарсантай холбогдуулан зөвхөн 18 настай /2003 оны/ иргэнийг харьяа хороон дээр нь биечлэн бүртгэх гэнэ. Анх удаа бүртгүүлэх иргэн иргэний үнэмлэх, 2 хувь цээж зураг, цэргийн үүрэгтний үнэмлэхний үнэ 2000 төгрөгтэй ирж бүртгүүлнэ үү.

Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

135910681 2705111036469721 7551347477962620742 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.