LIVE: Тэргүүн хамба Д.Чойжамц: Биднээс уучлал гуйх болов уу гэж 1990 оноос хойш төр засгаа харж хүлээсэн

УИХ-ын нэр бүхий 54 гишүүн Бурхан шашны соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх, шарын шашиныг дэлгэрүүлэхэд нөхөн олговор олгох” хуулийн төслийг өргөн барьсан боловч Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр түр хугацаанд хэлэлцүүлгийг хойшлуулсан. Энэхүү асуудлаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өөрийн байр сууриа илэрхийллээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

-Бид 1990 оноос хойш засаг төрөө харж хүлээсээр ирсэн. Өнгөрсөн түүхэнд болсон аймшигт хэлмэгдүүлэлтээсээ уучлал гуйж, нөхөн олговор олгох болов уу гэж хүлээсэн. Шашныгаа хэлмэгдүүлсэн улс орнууд нөхөн олгож, уучлал хүссэн учраас уламжлалт сүм дуган нь маш богино хугацаанд дэвжиж хөгжсөн.

Монголын уламжлалт шашин соёлыг хэлмэгдүүлж устгасан атлаа Монголын төр ямар ч нөхөн олговор олгоогүй. Тиймээс шарын шашныг түгээн дэлгэрүүлэх устсан соёлыг сэргээх чиглэлээр нөхөн олговор олгох хуулийн төсөл санаачилсныг бид дээд зэргээр дэмжиж байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.