Шадар сайдад Ж.Энхбаяр яригдаж, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон санаархаж явна
"Өргөө" амаржих газарт гарсан хүнлэг бус үйлдлийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрч, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн билээ.
Хоёр сайдын мэдэгдэлтэй зэрэгцэн хэн Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд болох вэ гэдэг марафон өрнөсөн гэсэн мэдээллийг бид авлаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайд нарыг огцруулж, томилох бүрэн эрх Монгол улсын Ерөнхий сайдад шилжсэн. Тийм ч учраас тэрбээр өөрийн дотны найз Я.Содбаатарыг Шадар сайдаар тавьж байсан бол түүний сэлгээнд Ж.Энхбаярыг суулгаж байсан гэсэн яриа ордноор тараад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг Я.Содбаатарын оронд тавина гэсэн яриа хүчтэй байна. Тэрээр одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.
Харин Эрүүл мэндийн сайдын суудал онгойвол тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон Эрүүл мэндийн сайд болохоор санаархаж, өчигдрөөс эрс идэвхжжээ. Тэрээр өөрийн зураг бүхий бичвэрээ "sponsored" хийн, Ерөнхий сайдын хараанд өртөхийг хичээж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.