МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын асуудлаар хуралдана

Удирдах зөвлөлийн хурлаар хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдсэн Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын асуудлыг хэлэлцэх юм байна. 

Засгийн газар өглөө 08:00 цагт хуралдаж дээрх асуудлыг мөн хэлэлцжээ. 

Хэрэв огцруулахаар бол дараагийн сайдын нэрийг хамт оруулж ирнэ. Харин огцруулж, чөлөөлөх, шинээр томилох асуудлыг  УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах хуулийн зохицуулалттай юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.