Засгийн газар танхимаараа огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газар танхимаараа огцрох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Удидах зөвлөл шийдвэрээ гаргасан байна. Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжжээ.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх танхимаасаа хоёр сайдыг сугалж огцруулахгүй. Танхимаараа огцрох саналыг дэмжсэн гэсэн үг.
Одоо 13:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.