БИЧЛЭГ: Х.Нямбаатар: Шүүхийн тухай хуулиа тат гэж Ерөнхийлөгч удаа дараа намайг шахаж байсан
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай ноцтой зүйлийг ярилаа. Түүний хэлснээр "Шүүхийн тухай хуулиа тат гэж Ерөнхийлөгч удаа дараа намайг шахаж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч нар ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авч байсан хэмээн мэдэгдэв.
Мөн, Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.