БИЧЛЭГ: Л.Энх-Амгалан: Төрийн тэргүүн орж ирээд улстөрийн мэдэгдэл уншчихав уу, шүүхийн тогтоол уншчихав уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ дээр хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Би гайхаж байна. Сая Монгол Улсын төрийн тэргүүн орж ирээд улстөрийн мэдэгдэл уншчихав уу, Шүүхийн тогтоол уншчихав уу?
Монгол Улсын Ерөнхий сайд нь, Хуульзүйн сайд нь өчигдрийн нийгмийн эмх замбараагүй явдалд "төрийн институт оролцсон" гэдэг хариуцлагатай мэдэгдэл хийлээ.
Би гайхаж байна. Би Монгол ялаагүй юм байна гэж ойлгож байна. Монгол ялагдсан юм байна гэж ойлгож байна.
Шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэж манай Ерөнхий сайд хэллээ. Үүнийгээ үргэлжлүүлэх ёстой юм байна. Эрчимжүүлэх ёстой юм байна. Тийм учраас өнөөдөр улс төрийн манлайлал, шударга ёсны манлайлал үзүүлж өөрөө золиос болж байна... гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.