БИЧЛЭГ: УИХ-ын гишүүн Сү.Батболд: Ичсэн хүн ална гэдэг дээ

Монгол Улсын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы индэр дээр үг хэлэхдээ Сүхбаатарын Батболд гишүүний удирдсан бүлэглэл Монголын төрд эргэлт хийж байна хэмээсэн

Уг асуудалтай холбогдуулан Сү.Батболд гишүүн өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр,

"Монголын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болсон Ерөнхийлөгч маань сая УИХ-ын өндөр индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Би тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Харин манай Засгийн газар уг гэрээг сайжруулах хоёр гэрээ хийсэн. Зээлийн хүүг бууруулах хэлэлцээр, давхар татварын гэрээг 0 байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Өөр ямар ч холбоо байхгүй.

Харин төрийн ажил хийж байхдаа төсөв тендер, засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан маланд нөлөөлж байгаагүй. Би Ерөнхий сайдын хэлсэн үгтэй санал нэг байна. Бие биенээ хардах эрхтэй, шалгах ёстой. Оюутолгой, Тавантолгойн гэрээг нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх хэрэгтэй. Хариуцлага алдсан хүн хариуцлагаа үүрдэг байх нь ус агаар мэт хэрэгтэй болжээ.

Миний хувьд төрөөс хулгай хийх ямар ч шаардлага байхгүй. 30 гаруй жил бизнес хийж өрхөө засчихөөд төрдөө зүтгэж байна. Тавантолгойн орд газрын эрхийг эзэмшиж байснаа ард түмэндээ өгсөн засгийн газрын тэргүүн шүү. Миний засгийн газарт одоогийн Ерөнхийлөгч ажиллаж байсан. 

Өөрийн толгой дээр байгаа бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэж монголчууд ярьдаг. Ичсэн хүн хүн алдаг. Өөрөөс алдаагаа эрэхийн оронд бусад руу чихэж бурангуй гүтгэлэг хийж байна" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.