Ш.Адьшаа: 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн салхи салхилж эхэллээ

УИХ-ын чуулган үргэлжилсээр байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусаар байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн салхи салхилж эхэллээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг Монголын ард түмэн шударга ёс, байгалийн баялаг, оффшор бүс, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийн манлайлал гэж бодож байсан юм. УИХ-ын гишүүн би ч адил бодож байсан. Монголчууд бид загасны ой санамжтай биш.

М.Энхболдыг УИХ-ын даргаас, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулсан 2018 оныг бид санаж байгаа. Шударга таван гишүүн шударга ёсыг тогтоох жагсаал хийж байсан. Энэ үйл явдлын цаад манлайлагч нь У.Хүрэлсүх байсан. Цаг хугацаа их юмыг харуулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.