УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УДШ Н.Номтойбаярыг суллана гэж итгэж байна

Энэхүү шүүх хурлын талаарх байр суурийг нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодруулахад “Н.Номтойбаяр гэдэг хүн Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлж нэн хөнгөлөлттэй зээлийг холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүдэд л олгосон. Түүнээс биш идэж уугаад төрийн мөнгийг шамшигдуулаад байсан зүйл огт байхгүй. Энэ хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэлмэгдүүлсэн. Тухайн шүүхүүдийн алдаатай шийдвэрийг Улсын Дээд шүүх залруулна хэмээн найдаж байна. Н.Номтойбаяр гэмт хэрэг хийгээгүй болох нь нотлогдсон. Саяхан УИХ-ын шүүхийн багц хуулийг баталж, шүүгч хүн улстөрөөс ангид байдлаар нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарна гэж итгэж байна” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.