А.Отгонбаатар: УИХ-ын гишүүн Д.Адышаагийн зөвлөхөөс татгалзаж байна

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогдсон билээ.

Түүний энэхүү улс төрийн үйлдлийг иргэд, тэр дундаа АН болон МАН-ын гишүүд "АН-ын гишүүний зөвлөхөөр "Үнэн ба зөв" намын дарга очсоныг юу гэж тайлбарлах вэ. Энэ хоёр нам ураг барилдаж байгаа юм уу. Нэг өдөр жагсаал хийгээд, маргааш нь УИХ-ын гишүүний зөвлөх боллоо" хэмээн ярьж байсан билээ. 

Иймд тэрээр өнөөдөр лайв хийн, зөвлөхийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.