LIVE: Шинэ засаг дарга хэсгийн ахлагч нартайгаа архидсанаас хоёр нь халдвар авч, хороогоороо тусгаарлагджээ
БЗД-ийн 17-р хорооны 400 орчим иргэн тэр дундаа бүх хэсгийн ахлагч, хорооны ажилчид тусгаарлалтад байна. Тус хорооны шинэ Засаг дарга ажил дээрээ архидан согтуурснаас халдвар тархан, хороогоороо тусгаарлагдаад байгаа аж.
Ажлаас халагдаад байгаа нэрээ нууцлахыг хүссэн хэсгийн ахлагч:
-"Нэг иргэн-Нэг шинжилгээ" манай хороон дээр амжилттай явагдсан учир бид Засаг дарга З.Цэрэнмаагийн өрөөнд ажлаа дүгнэсэн. Энэ үеэр хоёр шил шампанс, торт гаргаж "Та нар ажлаа тайван хийж болно. Хэнийг чинь ч халахгүй. Энэ сарын 6-ныг дуустал хэдүүлээ амарч таарах байх" гэж хэлсэн.
Гэтэл он дөнгөж гаруут буюу нэгдүгээр сарын 1-нд шинэ хэсгийн ахлагч, бусад хүмүүсийг өрөөндөө дуудан, улмаар архидан согтуурч, бөөгнөрөл үүсгэснээс хоёр хүн халдвар авч, хороогоороо тусгаарлагдаад байна. Бид нар бас мэдээлэл авсан. Чулуунцэцэг гэж хорооны засаг дарга маскгүй явсан талаар хүмүүс ярьж байсан.
Түүнээс гадна ажлаа халахгүй гэж амлаж байсан хүн маань он гаруут бидэн рүү утасдаж, та нарыг ажлаас халлаа гэсэн. Уг нь Засгийн газар халдвар тархсан энэ хэцүү цаг үед төрийн нэг ч албан хаагчийг халахгүй гэж ярьж байсан шүү дээ.
БЗД-ийн 17-р хорооны Засаг дарга З.Цэрэнмаа:
-Баяр тэмдэглэсэн зүйл байхгүй. Хуучин хэсгийн ахлагч нараа халаагүй. Тэд нарын ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-нд дууссан. Тэрнээс бол ажлаас халсан зүйл байхгүй. Дараагийн хэсгийн ахлагч нарыг ирсэн өргөдлийн дагуу сонгон шалгаруулж авч ажиллуулсан. Түүнээс биш ажлаас халсан, баяр тэмдэглэсэн зүйл огт байхгүй хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.