LIVE: Зон олны намын дарга Э.Одбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар ҮХЦ-д хандаж байна
Зон олны намын дарга Э.Одбаяр Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчсөн учир огцруулахаар ҮХЦ-д хандаж байгаагаа мэдэгдэв.
Зон олны намын дарга Э.Одбаяр:
-Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс төрийн институт хооронд үл ойлголцол үүсгэж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Талбай дээр саяхан болсон жагсаал дээр АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд зэрэг түүний хамаарал бүхий хүмүүс байсан нь зургаар нотлогдож байгаа. Тэд "Ордон руу дайръя. Тодорхой хүмүүсийг чирж гаргаж ирье" хэмээн уриалж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн энэхүү хууль бус үйл ажиллагаанд эрх баригчид төмсөгдүүлж, бөлдөгдүүлээгүй юм бол хариуцлага тооцох ёстой. Сонгууль болох гэж байна гэж алгуурлаж болохгүй.
Ерөнхийлөгч хоёр удаа Үндсэн хууль зөрчсөн. 2019 онд Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр улс төрийн хоригдлууд бий болгосон. Ерөнхийлөгч өөрөө оффшортой, данстай мөртлөө оффшороос мөнгө оруулж ирнэ гэж мэдэгдэж байна. Монгол ялна гэж хэлчихээд цаагуураа улс эх орны хөгжлийг гацааж байна. Энд хөрш орнуудын бодлого явж магадгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.