LIVE: Зон олны намын дарга Э.Одбаяр: Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар ҮХЦ-д хандаж байна

Зон олны намын дарга Э.Одбаяр Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчсөн учир огцруулахаар ҮХЦ-д хандаж байгаагаа мэдэгдэв. 

Зон олны намын дарга Э.Одбаяр: 

-Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс төрийн институт хооронд үл ойлголцол үүсгэж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Талбай дээр саяхан болсон жагсаал дээр АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд зэрэг түүний хамаарал бүхий хүмүүс байсан нь зургаар нотлогдож байгаа. Тэд "Ордон руу дайръя. Тодорхой хүмүүсийг чирж гаргаж ирье" хэмээн уриалж байсан. . 

Ерөнхийлөгч хоёр удаа Үндсэн хууль зөрчсөн. 2019 онд Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр улс төрийн хоригдлууд бий болгосон. . Энд хөрш орнуудын бодлого явж магадгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.