Өдөр өнжүүлэхийн хяналтын камерын бичлэг үзэхийг хүссэн эцэг, эхээс 100 сая вон шаарджээ

Хүүхдээ хүчирхийлэлд өртсөн гэж сэжиглэн, өдөр өнжүүлэх төвийнх нь хяналтын камерын бичлэгийг үзэхийг хүссэн эцэг эхээс Өмнөд Солонгосын Пусан хотын цагдаа нар 100 сая вон шаарджээ.

Улсын өдөр өнжүүлэх төвд явдаг хүүхэд нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар эцэг эх нь саяхан Пусаны Гижанг цагдаагийн газарт мэдээлсэн бөгөөд сүүлийн хоёр долоо хоногийн хяналтын камерын бичлэгийг үзэх хүсэлт гаргасан байна. Гэвч цагдаагийн алба хаагчид тэднээс ийнхүү их хэмжээний төлбөр шаардсан гэнэ.

Бичлэг дээрх бүх хүн зөвшөөрөл олгосон тохиолдолд л бичлэгийн эх дүрсийг үзүүлж болох байна. Цагдаагийн газраас "Тухайн эцэг эхээс хүлээн авсан хүсэлтийн дагуу нууц мэдээлэл ил болгох шаардлагатай байсан тул бид нэгэн видео компаниас бичлэгийг засварлах зардлын тооцоог гаргахыг хүссэн. Холбогдох бичлэг нь 174 гигабайтын маш том хэмжээтэй байсан тул засварлах ажиллагаанд 100 гаруй сая вон зарцуулна гэж компанийн зүгээс мэдэгдсэн. Бид үүнийг хүсэлт гаргасан эцэг эхэд хэлсэн" гэжээ.

e11f25f44af3455ea5017d532ff39e74

Ингээд энэ өндөр төлбөрийг төлөх чадваргүй эцэг эх хоёр эцэст нь хяналтын камерын бичлэгийг үзэж чадаагүй байна.

Хүсэлт гаргасан ээж "Би ерөөсөө бичлэгийг тарааж, өдөр өнжүүлэх төвийг буруутгах гээгүй. Зөвхөн хяналтын камерын бичлэгийг үзэхийг л хүссэн. Надаас ийм их хэмжээний мөнгө шаардаж байгаа цагдаа нарыг ойлгохгүй байна. Өдөр өнжүүлэх төвөөс ирүүлсэн бичлэг нь бараг тэр чигээрээ бүрэлзсэн байсан тул юуг ч ялгаж салгаж харах боломжгүй байсан" хэмээн ярьсан юм.

Тэгвэл энэхүү эцэг эхийн хуулийн төлөөлөгчид холбогдох цагдаагийн байгууллагыг "Хувийн нууцлалын тухай хуулийг буруу тайлбарласан" гэж буруутган, хуульд хэтэрхий эмзэг хандсан гэж шүүмжилжээ. Мөн

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.