МоАХ: Оюутолгойн асуудлаар Монгол Улс ялагдвал өнөөгийн эрх баригчид хариуцлага хүлээ
Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Болор-Эрдэнэ, н.Болдбаатар, н.Нямдорж нар энэхүү хэвлэлийн бага хурлыг хийлээ.
МоАХ-ны УЗ-ийн гишүүн Болор-Эрдэнэ: 1989-12-10-ны өдөр Монгол улсын өнцөг булан бүрт ардчиллын салхи сэвэлзэж байсан үед МоАХ үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид ардчиллын үйл хэрэгт түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж бид дараах мэдэгдлийг гаргаж байна.
Уг мэдэгдэлд, Улс, үндэстний ашиг сонирхлыг ноцтой гажуудуулсан олон сөрөг зүйлийн гогцоо өдгөө тайлагдаж байна. Монголын ард түмэнд эв нэгдэл шаардагдаж байна. Тухайлбал, Оюутолгойн ордыг ашиглах чиглэлээр өнөөгийн эрх баригчид юу ч хийхгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан санаачлагуудыг дэмжихгүй байна гэжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.