LIVE: Агаарын хорт бодис, хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх агууламжаасаа 12 дахин ихэссэн үзүүлэлттэй байна

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ын агууламжийг тодорхойллоо.

hglggggd

Хүхэрлэг хийн хоногийн агууламж дунджаар 50 мкг байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн дундаж агууламж 219 мкг байснаас 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 627 мкг-д хүрсэн нь 12 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. 

Агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ын агууламж ихсэх үед хүний биед сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, толгой өвдөх, амьсгал боогдох, ханиаж найтаалгах харшлын шинж тэмдэг түгээмэл илэрдэг. 

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар ихэнхдээ “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. 1-р хороолол, 100-н айл орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн тохиолдол ажиглагдсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.