Жорж Вашингтон, Абрахам Линколны нэрээр сургуулиудыг нэрлэхээс татгалзжээ

АНУ-ын Умард Калифорни мужийн Сан Франциско хотын сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж нийтийн сургуулиудын нэрнээс боолчлол болоод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, дарлал мөлжлөгтэй холбоотой түүхэн хүмүүс, улс төрчдийн нэрийг арилгах шийдвэр гаргажээ. .

Олон сар үргэлжилсэн хэлэлцүүлгийн дүнд Сан Францискогийн сургуулиудын удирдах зөвлөлийн зургаан гишүүн саналыг дэмжиж, нэг гишүүн татгалзсанаар батлагдсан байна. Ингэснээр Сан Францискогийн нийтийн 44 сургуулийн нэрийг сольж, дахин шинээр нэрлэхээр болжээ.

У. Гэхдээ зарим сургуулиуд нэрээ солихгүй хэмээн заргалдсан байна.

4898

Харин Сан Франциско хотын дарга Лондон Брийд сургуулиудын нэрийг солих нь чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож байгаа ч цар тахлын улмаас танхимаар хичээллэхгүй байгаа энэ үед нэр солих нь нэн тэргүүний чухал асуудал биш хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.