Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тэрбээр "Оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно" гэсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой" гэлээ.
Мөн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгчийн зүгээс гурван төрлийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. Уг хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ? Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. УИХ-дээр томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ гэж Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар мөн хэлсэн юм.
Чуулганы хуралдааны эхний хэсгийг дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.