Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын Ерөнхий сайдууд гадаадад очиж буудуулдаг байсан, энэ жишиг давтагдах уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.

АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аас томилдог байсныг даргыг нь Ерөнхий сайд санал болгож УИХ томилдог, дарга нь дэд даргаа томилдог болгон өөрчилсөн билээ. 

Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар дараах үгийг хэллээ.

Тэрбээр, "Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ? Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. Ерөнхийлөгчийн тавьж байгаа хоригийг УИХ хүлээн авч болохгүй. Хөгийн нөхцөл байдлаас гарах л гэж хуульд өөрчлөлт оруулсан. Хэн дуртай нь хэн нэгэнд шүүх, мөрдөн байцаалтгүйгээр шууд ял өгдөг, зарладаг, нэр төрийг нь унагадаг байдлаас л салья гэж хуульд өөрчлөлт оруулсан.

Тэр хүмүүс Монголд ямар гэм хийсэн юм бэ. Дургүй нь хүрэхээр л хүнийг шоронд хийчихдэг тогтолцооноос салмаар байна. Аль нэг улс, хэн нэг хүний хурууны дохиураар Монгол Улс явахгүй.

Хэн нэгний согтуудаа гаргасан авир зангаас болж гэм зэмгүй монголчууд хохирох ёсгүй. Залуучуудаа ийм хөгийн хүмүүсээс хол байгаарай. Ингэж байж Монголын төр цэвэршинэ" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.