Аварга матрын аманд толгойгоо хазуулсан ч амьд гарчээ

Австралийн 44 настай иргэн Күйнслэнд мужийн Плацид нууранд сэлж байгаад аварга матрын дайралтад өртжээ..

Эрэгтэйн ярьснаар матар түүний толгойг амандаа хийсэн даруйд нүцгэн гараараа эрүүг нь нээж амиа аварсан гэжээ. Азаар хүнд бэртэл гэмтэл авалгүй хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр эрэгтэйг Кайрнс эмнэлэгт хүргэжээ. Тэрээр найман жилийн турш долоо хоногт гурван удаа нуурын усанд сэлдэг бөгөөд ийм дайралттай огт таарч байгаагүй гэжээ. Күйнслэнд мужийн захиргаанаас иргэдийг Плацид нууранд сэлэх, хөнгөн завиар аялахаас сэргийлэхийг  уриалсан байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.